Коронавирусний халдварын тохиолдол өндөр байгаа орнуудад өвчлөлийн тоо ерөнхийдөө багасаж байгаа аж. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онцгой байдлын зөвлөл өнөөдөр хуралдах юм байна. Хурлын удирдамжид хотын захиргаа болон орон нутгийн удирдлагууд халдвараас урьдчилан сэргийлэх чиглэл, зөвлөмжийг сайтар өгөх талаар тусгажээ.
Цар тахал анх бүртгэгдсэнээс хойш энэ сарын 28-ныг хүртэл явуулсан 97 судалгааны дүнгээс харахад, бие биедээ халдаах эрсдэл гэр бүлийн гишүүдэд их байна. Гишүүд дотроо эхнэр, нөхөр хоёр нэгэндээ халдаах эрсдэл хамгийн өндөр, хүүхдүүд 4 хувьтай байжээ. Англид хүүхдүүд эрчимт эмчилгээнд орох нь ихэссэн байна.
ДЭМБ-аас коронавирусний халдварын дараах нөхөн сэргээх ажлыг чухалчилжээ. Физик эмчилгээ нь халдвартай өвчтөнийг амьсгалын аппаратад орох, хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтойг онцолсон байна. Хүүхдүүдэд коронавирустэй холбоотой ховор боловч үхэлд хүргэх шинж тэмдгийн тохиолдлууд гарч байгаа гэнэ.