АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв цар тахлын үеэр харх зэрэг мэрэгч амьтдын идэвх нэмэгдэж, догширсон тухай анхааруулга гаргажээ.
Мэргэжилтнүүд үүнийг ресторан болон үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр хааж, хязгаарласантай холбон тайлбарлаж байна. Учир нь эдгээр байгууллагуудын хог хаягдал хархнуудын хоолны гол эх үүсвэр болдог. Хязгаарлалтын арга хэмжээний улмаас тэдний хоол тэжээл хомстож, томоохон худалдааны дүүргүүдэд энэ үзэгдэл илүү ажиглагдах болсон байна.
Гэхдээ хархнууд хүнд бус, бие биедээ илүү ширүүн, догшин хандах болсон гэнэ. “New York Times” сонинд мэдээлснээр, Нью Йорк хотод олон зуун үе дамжин орон нутгийн ресторануудын хог хаягдлаар хооллож ирсэн хархны сүргүүд бий. Хязгаарлалтын арга хэмжээ авснаар хархнууд идэх хоолгүй болж, өлсгөлөнд нэрвэгджээ. Нью Йорк хотоос гадна олон хотууд ийм асуудалтай нүүр тулаад байна. Тухайлбал, Шинэ Орлеан хотод хэдэн сүрэг харх гудамжинд ил гарч ирсэн бол Чикаго хотод хархнууд гэгээн цагаан өдөр хоолны эрэлд гарч, үүрнээсээ хол зайд явах болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ehleed hoorondoo,daraa n hun ruu daarindaa