Тэрүцүёоши төрсөн нутагтаа 20 мянган маск хандивлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөх Тэрүцүёоши төрсөн нутаг Хёого мужийн Минамиаважи хотдоо 20 мянган ширхэг амны хаалт хандивлажээ. Хэдийгээр Японы Засгийн газраас хөл хориог цуцалсан ч Сүмо бөхийн холбооноос бөхчүүдийг гадуур гарахыг хориглосон хэвээр байгаа тул Тэрүцүёоши өөрөө нутагтаа очиж чадсангүй. Ээж нь хотын захиргаанд хүлээлгэн өгчээ.

Тэрүцүёоши “Цар тахлын улмаас тэмцээн цуцлагдан, үзэгчгүй явагдаж, байнга дэмжиж байдаг нутгийн олондоо барилдаанаа үзүүлж чадаагүйдээ их харамссан. Үүнийхээ хариуд ямар нэг тус хүргэх сэн гэж бодоод маск хандивлахаар шийдлээ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Тэрүцүёоши өнгөрсөн жилийн Нагоя башёд гарамгай барилдааны шагнал хүртсэнийхээ дараа “Минамиаважи хотын Хүндэт элч” хэргэм хүртэж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочиэ(202.70.36.122) 2020 оны 05 сарын 27

Манай хэдэн сэтгэлгүй харьд урвасан Даваажаргал, Анад, Цэвэгнямыг бодоход төрсөн нутаг эх орондоо хүн ийм хайртай сэтгэлтэй байх юм. БӨХ НЭРТЭЙ БҮДҮҮН НӨХДҮҮД ХҮНИЙ ӨӨРИЙН УРВАСАН ГЭЛТГҮЙ АРАЙ Л БИШ ЮМДАА. АВАХ ӨГӨХ ЮМАНД УУРГЫН МОРЬ ШИГ.

0  |  0
Top