Английн хөлбөмбөгийн Премьер лигийн багууд энэ сарын 20-ноос эхлэн бэлтгэлд гарч, ирэх сараас тоглож эхлэхээр болоод байгаа. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа хөл бөмбөгчид ч бас байгаа юм.
“Уотфорд” багийн ахлагч Трой Дини “Би багтаа очихгүй, лиг эхэлсэн ч тоглохгүй. Миний таван сартай хүү амьсгалын хүндрэлтэй төрсөн. Хэрэв би бэлтгэл дээр халдвар авчихвал нялх хүүдээ өвчин халдаах болно. Би хөлбөмбөг тоглохыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна, энэ бол миний ажил. Гэхдээ ажлаасаа болоод төрсөн хүүхдээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Надад мөнгө төгрөгөөс илүү гэрбүл чухал” гэж хэлээд одоо фэнүүдэд ад үзэгдэж байна.
Саяхан тэр энэ талаар “Би хүүгийнхээ талаар бичсэн олон сэтгэгдлийг уншлаа. Тавхан сартай хүүхдийг коронавирус тусаасай гэж бичсэн хүмүүс ч байна. Миний амьдралын хамгийн хүнд үе. Хэрэв би тэр сэтгэгдэлд хариу өгвөл тэд дахиад л доромжилж эхэлнэ. Бодлоо хэлсний төлөө намайг устгахаар оролдож байна” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ХӨӨ АМИА БОДСОН ФЭНҮҮДИЙН ТААШААЛЫГ ХАНГАХГҮЙ НЬ ДЭЭР