Москвад кино найруулагч Самвел Гаспаров шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барлаа. Түүний анд найз редактор Георгий Сааков олон нийтийн сүлжээнд “Самвел Владимирович ялагдах дургүй хүн байсан ч коронавирусыг ялж чадсангүй. Түүний гэргий жүжигчин Наталья Вавиловаг хурдан эдгэхийг хүсэн ерөөе” гэж бичжээ.
Наталья Вавилова бол монголчуудын сайн мэддэг “Амьдрал нулимсанд дургүй” киноны Саша охины дүрийг бүтээсэн жүжигчин. Тэд 1979 онд энэ киноны зураг авалт дээр танилцаж, гэрлэсэн юм.
Жүжигчин эмэгтэй бас коронавирусний халдвар авсан ч биеийн байдлын талаар мэдээлэл алга байна.
Сэтгэгдэл ( 5 )
Коммунизиын туршлагын туулай байсан доо тэд.
Хурдан эдгэрээсэй.Эрүүл энхийг хүсье!
Ямар ч хүүхэдгүй гэжүү харамсалтай юмаа.
Нөхөр нь 20 насаар ах гучин жил хамт амьдарсан хүүхэдгүй хос, 81 тэй ходоодны хорт хавдартай хүн коронод тэсээгүй байх тэхээр вавилова одоо 61 тэй байх нээ
харамсалтай тэсэхгүй ч байж мэднэ мориноос унаж нурууны өвчтэй болж кино урлагаас хөндийрсөн