Монгол Улсад шинэ Коронавируст халдвар (Ковид-19) хүн амын дунд тархах эрсдэлийн салбар дундын 12 дахь үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.
Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХХЕГ, ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран явуулсан юм.
Үнэлгээний дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )