Халдвар авсан сувилагч Сэлэнгийн Нэгдсэн эмнэлгээс иржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр (2020.11.06) улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулахдаа COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагч коронавирусний халдвар авсан талаар мэдээлсэн билээ. Хэдийгээр халдвар олон нийтийн дунд тараагүй ч Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж байсан сувилагч халдвар авсан нь Монгол Улсын хувьд дотооддоо халдвар дамжсан анхны тохиолдол болсон юм.

Бидний тодруулснаар халдвар авсан сувилагч (31 настай) Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн эмнэлгээс нэг эмч, нэг сувилагчийг ХӨСҮТ-д тодорхой хугацаанд ажиллуулж, шаардлагатай үед бэлэн байдалд байх туршлага хуримтлуулахаар Улаанбаатарт руу явуулсан бололтой.

Шадар сайд Я.Содбаатар ч энэ талаар өнөөдөр “Эрүүл мэндийн сайдаас авсан мэдээллээр бол ХӨСҮТ дотор ажиллаж байсан сувилагч халдвар авсан байна. Энэ хүн Сэлэнгэ аймгаас ирж ажиллаж байсан” гэж эл мэдээллийг баталгаажуулсан.

Энд хэд хэдэн зүйл анхаарал татаж байна. Хэдийгээр хилийн боомттой аймаг, орон нутагт коронавируст халдварын үед ажиллах эмч нарыг бэлтгэх шаардлага байж болох ч яг одоогийн нөхцөлд халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа ХӨСҮТ дээр албан ёсоор ажлын байрны сургалт маягаар эмч, сувилагч нарыг ажиллуулж болох уу? Орон нутгаас ирж, ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагч нарыг халдвар, хамгааллын дэглэм баримтлах сургалтад хангалттай хамруулсан эсэх. Халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан бусад таван эмч, сувилагч хэрхэн тусгаарлагдаж байсан, одоо биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг нь ямар байгаа гээд олон асуулт тавигдаж болохоор байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр "2020 оны арваннэгдүгээр 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тэдний хоёр нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын жолооч бол Энэтхэгээс ирсэн нэг иргэнээс мөн халдвар илэрсэн. Дөрөв дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч байлаа. Түүний хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Манай эмч, сувилагч нар коронавирусний халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног тутамд ээлжлэн зургаа зургаагаараа багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гарсныхаа дараа 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагддаг. Халдвар илэрсэн сувилагчийн ажлаа хийж байх хугацаан дахь 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид хамт ажиллаж байсан багийг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна. Эмч нар ядарч байгаа тул хүмүүсээ бэлтгэж байсан. Тухайн сувилагч анх удаа халдварын голомтод ажилласан. Камерын бичлэгээр халдвар хамгааллын дэглэм хаана алдагдсаныг тодруулахаар ажиллаж байна" гэсэн мэдээлэл өгсөн.

Өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдах товтой байгаа. Коронавирусний халдвар, хамгааллын дэглэмтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэх хурлаар өнөөдөр үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар албаныхан тодорхой мэдээлэл өгөх биз ээ.

Сануулахад, Монгол Улсад зөөвөрлөгдөж ирж батлагдсан тохиолдол 356 болж,  314 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа юм.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.78.189) 2020 оны 11 сарын 08

АЛИВ ХҮН ОРЧИНДОО УДАХААРАА ДАСДАГ ШҮҮ. МАНАЙХАН АЛ ХЭДИЙНЭЭ АЛДСАН БАЙХ ШҮҮ. ДАРГА НАР ХУДЛАА ТАЙВШРУУЛАХЫН ОРОНД БОДИТ ЗӨВЛӨМЖ ӨГМӨӨРЮМ.

0  |  2
zochin(66.181.190.63) 2020 оны 11 сарын 08

Оросоос орж ирсэн хүмүүстэй халдварын дэглэм барихгүй харьцсан нь тодорхой, Сэлэнгээс ирэх замдаа Нарантуул Сандигаар орсон бөлгөө

0  |  1
зочин (192.82.77.181) 2020 оны 11 сарын 07

оросууд заваараад авчраад байна хилээ хаая

4  |  0
МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ(192.82.74.180) 2020 оны 11 сарын 08

АРД ТҮМЭН МИНЬ. МАСК ЗҮҮХ НЬ ХАЛДВАРААС 80-90% ХАМГААЛНА ШҮҮ.МАСКАА ЗҮҮЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХАЛДВАРААС ХАМГААЛЦГААЯ. ХАЛДВАР АВЧ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ, УЛМААР АППАРАТАНД ОРСНООС МАСКАА ЗҮҮГЭЭД ЯВАХАД БОЛНО БИЗДЭЭ. МАСК МАСК БАС ДАХИН МАСК. СОНОР СЭРЭМЖЭЭ УЛАМ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ХҮМҮҮС МИНЬ ОЙЛГООРОЙ. БАЯРЛАЛАА

3  |  0
ЗОЧИН(192.82.71.212) 2020 оны 11 сарын 08

НЭГ ОРООД ИРВЭЛ БАРЬЖ БОЛОХГҮЙ ХЭДЭН ЗУУН САЯАР ӨВДӨӨД ХЭДЭН САЯАР АЛГА БОЛДГЫГ ЕВРОПЫН ОРНУУД АНУ, ЭНЭТХЭГ ЗЭРЭГ ОРНУУДАД ХАРАГДАЖ Б/НА. ГЭТЭЛ МАНАЙХ 3САЯ ХҮН АМТАЙ. НЭГ ӨДӨР 10 МЯНГА ХАЛДВАР АВБАЛ 3САЯ ХЭДЭН ӨДӨРТ ӨВДӨЖ ДУУСАХАВ. ЖИРИЙН МАТЕМАТИК.

1  |  0
ЗОЧИН(192.82.71.212) 2020 оны 11 сарын 07

ЭНЭ ТАВЬЖ БАЙГАА АСУУДЛЫГ АЛЬ ХЭДИЙН ШИЙДЧИХСЭН БАЙХ ЁСТОЙ БИШ ҮҮ. ТҮРҮҮЧИЙН ШАДАР САЙД МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ. САРАНГЭРЭЛ САЙДЫН ҮЕД АСУУДАЛДАА НУХАЦТАЙ ХАНДАЖ БАЙСАН ЮМ. ХҮНД АЖИЛ ШДЭЭ. ЯМАР САЙНДАА САРАНГЭРЭЛ САЙДМАА НЬ ЯДРААД ЯВААД ӨГӨХ ӨВ.

0  |  0
Сувилагч(202.126.89.78) 2020 оны 11 сарын 08

Онц халдвартай өвчнөөс сэргийлэн ажиллах талаар ямар ч мэдлэг анхан шатны ойлголт байхгүй хүнийг ажиллуулж байсан бололтой. Зүйрлэвэл эх орноо хөгжүүлэх, ард иргэдээ сайн сайхан чинээлэг амьдруулах талаар ямар ч мэдлжггүй эх оронч биш коммунист сэтгэлгээтэй хүмүүсийг засгийн газарт яамны сайд , е сайд бусад агентлагуудад ажиллуулдаг шиг юм болж дээ. Комуунист нам, коммунистуудаа гэж...

0  |  2
Zochin(59.153.113.206) 2020 оны 11 сарын 07

Анх очихдоо Сэлэнгээс, Алтанбулагхаас..хилээс ХИАГТААС... тээж очоод тэнд ажиллаж байхдаа илэрсэн биш биз.

0  |  0
Zochin(202.9.46.210) 2020 оны 11 сарын 07

Сэлэнгээсээ аваад юугаар ч ирж хэнтэй ч харьцаж хаагуур явж бсан юу мэдлээ\n

0  |  0
. (31.206.30.163) 2020 оны 11 сарын 09

Gaigvi bh oo. Tarvagan tahal yaj dardag shigee darchih bh aa

1  |  0
oogii(202.131.225.197) 2020 оны 11 сарын 07

za bitgii hudalaa svrchigneed bail daa. gants subilagch ajillaj bhdaa aldaa gargaj oortoo absan l bna.tusgaarlaltand bgaa yum chinyun dotoodoo aldasan baih yum b dee..

2  |  2
Гэрлээ (202.55.188.105) 2020 оны 11 сарын 07

Нууц хугацаа хэд хоног вэ хэд хоног ажиллаад халдвар аваа вэ хөсүтээс гараагүй ийш тийш яваагүй гэх баталгаа бна уу эмнэлэг дотороо энүүгээр тэрүүгээр яваа байлгүй дээ явсан маршрут зарлагдана биз гэж найдаж бна

1  |  1
Зочин(202.179.24.242) 2020 оны 11 сарын 07

Дотроо алдлаа яанаа. Маскаа сайтар зүүцгээе

1  |  0
иргэн(202.9.40.167) 2020 оны 11 сарын 07

ГАДНААС ЦАР ТАХАЛ ЗӨӨВӨРЛӨГДӨЖ ИРСННИЙ ГАЙ.КАРАНТИЙГ 20 ИОС ДЭЭШ БОЛГОМООР ЮМ.МАШ ХАРАМСАЛТАЙ БӨГӨӨД МАШ АЮУЛТАЙ ХЭРЭГ.УЛХМ Л САЙН АЖИЛЛАХЫГ ДЭМЖИЖ БНА

1  |  0
Зочин(202.55.188.81) 2020 оны 11 сарын 07

Ингээд дотооддоо алдлаа.

2  |  2
Top