ШУУРХАЙ: Онцгой комисс маргааш ХУРАЛДАХААР болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06


Улсын Онцгой комисс маргааш (2020.11.07) хуралдахаар болжээ. Хурлаар коронавирусний халдвар, хамгааллын дэглэмтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэх аж.

Сануулахад, Онцгой комиссын өмнөх хуралдаанаас гаргасан саналын дагуу Засгийн газраас аравдугаар сарын 28-ны өдөр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах, Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргасан билээ.

Мөн энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас Шинэ жилийн баярыг олон нийтийн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаад байгаа.

Сануулахад, Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ХӨСҮТ-ийн сувилагч КОРОНАВИРУСЭЭР халдварласан талаар мэдээлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд дотооддоо халдвар дамжсан анхны тохиолдол болсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЦААШ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.23.240) 2020 оны 11 сарын 06

yee p....

0  |  0
Top