Я.Содбаатар: Дотооддоо халдвар алдаагүйг мэдэгдье

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Улсын Онцгой комисс өнөөдөр (2020.11.07) хуралдав. Хурлаар коронавирусний халдвар, хамгааллын дэглэмтэй холбоотой зэрэг гурван асуудлыг авч хэлэлцсэн юм.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-УОК-ийн хуралдаанаар Цагаан нуурын болон Боршоо боомтыг хаасантай холбогдуулан шуурхай ажлын хэсэг эдгээрт ажилласан. Цаашдаа боомтуудын үйл ажиллагааг гарагаар нээх хүрээнд эдийн засгийн болон зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэв. Нийтийг хамарсан арга хэмжээ, боловсролын байгууллагуудад халдвар хамгаалалтын дэглэмийг сахих асуудлыг хэлэлцлээ.

Алтанбулагийн боомтод зам Тээврийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын асуудлыг мөн хэлэлцсэн. Хилийн боомтоор орж ирж буй жолоочид 72 цагийн дотор PCR шинжилгээ авах шаардлага тавьж байна.

Хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Ургац хураалтын байдал 95 хувьтай, мах бэлтгэлийн ажил эхэлж байна. Ирэх өвлийн хүнсний нөөцийн асуудлаар мэдээлэл сонслоо.

УОК ямар нэгэн хязгаарлалт, хориглолтын шийдвэр гараагүй. ХӨСҮТ-ийн сувилагчаас халдвар илэрсэн асуудал нийгмийн түгшээсэн. Коронавирусний халдварыг дотооддоо алдаагүйг албан ёсоор мэдэгдэж байна гэв.


Сануулахад, Онцгой комиссын өмнөх хуралдаанаас гаргасан саналын дагуу Засгийн газраас аравдугаар сарын 28-ны өдөр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах, Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргасан.

Мөн энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас Шинэ жилийн баярыг олон нийтийн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаад байгаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 11 сарын 08

Enyynd 1 virus 1 zooc bolj xaragdaj baigaa baix aa ! Emnelegiin mergejliin bus xyn baij, niit arg irgedee busad uls ornuud shig testelj chadaxgyi baij tarxi ugaax yamar xereg baina aa ? Tyyniig ni ene ovchnii talaar oilgoltgyi irged ni taltsaj buruugaar xyleej avaad...

0  |  0
Зочин(66.181.190.117) 2020 оны 11 сарын 08

Мэдэгдьe ч гэх шиг ву хийж бгаагаа л хэл. Одоо гадуур хэн ч хамгаалж бгаа юм алгө. Тэврэлдэхишахам чихсэн автоөус за барих битгий хэл оочeрлосон касс emart жишээ нь

0  |  0
w(139.5.216.29) 2020 оны 11 сарын 07

gaduur haniaj naitaagaad yavaa uls olon yavah yu.yadaj maskaa zvvgeed haniah ni yadag b.aa.hereggvi bol gaduur garahgvi b.sanni deer shvv

1  |  0
Зочин(202.55.188.87) 2020 оны 11 сарын 07

Алдаагүй гэдгийг нь хэн батлаж байгаа юм бэ? Энэ манлай ждүчин үү? ЭНэ чинь ждүчин, луйварчин, авилгачин, хулгайч, худалч хүн шүү дээ?

0  |  0
. (31.206.30.163) 2020 оны 11 сарын 07

Aldsan ch tarvagan tahal shig l yaj iigeed darchih bh aa. Hedvvlee maskaa sain zvvtsgeeye ee. Seremjee deeshlvvltsgeeye ee. Tegeed gaigvi bh aa

2  |  0
ЗОЧИН (202.9.46.37) 2020 оны 11 сарын 07

ЯМАРЧ БАЙСАН МАСКАА ЗҮҮЖ ӨӨРСДИЙГӨӨ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ ГЭХДЭЭ ЭМНЭЛГЭЭС ХАЛДВАР ИЛЭРНЭ ГЭДЭГ МУУ ҮЗҮҮЛЭЛТ ЭРСДЭЛЭЭ ТООЦ ДУРААРАА ДАРГА НАРЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЯМАР ХОРТОЙ хөсүт харууллаа

1  |  0
МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ(192.82.74.180) 2020 оны 11 сарын 07

ХҮМҮҮСЭЭ МАСКАА ЗҮҮЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ. ХАНИАЖ НАЙТААХДАА ГАРЫН ШУУ, ХУВЦАСНЫХАА ДОТОР ТАЛ РУУ ЭСВЭЛ САЛФЕТКААР АМАА ДАРЖ ХАНИАЖ НАЙТААЯ. ЭС ТЭГВЭЭС ТАНЫ ШҮЛСЭН ДУСАЛ АГААРТ ЦАЦАГДАЖ ХҮМҮҮС ТАНЫ ШҮЛСЭН ДУСЛААР АМЬСГАЛНА ГЭСЭН ҮГ. ИНГЭЖ АГААР ДУСЛААР ХАНИАД ТОМУУ, КОВИД-19 ТАРХДАГ ЮМ ШҮҮ. ОЙЛГОХ...

2  |  0
Top