ТОПАЗ буудал, "Говь сайхан" караоке, "Өгөөж-1" цайны газраар үйлчлүүлэгсдийн анхааралд

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Коронавирусний халдвартай нь тогтоогдсон зарим иргэд маршрутаа нууж, эсвэл дутуу хэлснээс халдварын  хавьтлыг хумихад хүндрэл учруулж байна.

Тухайлбал, халдвар илэрсэн жолооч Д-гийн ойрын хавьтал болох иргэн нэр бүхий зочид буудал, цайны газар, караокегаар үйлчлүүлснээ нуусан тухай бид мэдээлсэн

ЭМЯ-наас үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн ТОПАЗ зочид буудал, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны "Говь сайхан караоке" арваннэгдүгээр сарын 09-ний 17:00-20:00 цагт, мөн тус хорооны "Өгөөж 1" цайны газраар 12:00-14:00 цагт үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80056829 дугаарт холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг сануулж, анхаарууллаа. 

 

Top