"Алтанбулаг" боомтыг ӨНӨӨ ШӨНӨӨС ЭХЭЛЖ тодорхойгүй хугацаагаар хаана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 15

Засгийн газрын шийдвэрийн дагуу "Алтанбулаг" боомтыг өнөөдрөөс буюу энэ сарын 15-16-нд шилжих шөнө тодорхойгүй хугацаагаар хаахаар бэлтгэж байна. 

"Алтанбулаг" авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өчигдөр (2020.11.14) орох чиглэлд 9, гарах чиглэлд 17 автомашин нэвтэрсэн байна.

Тус боомт өнөөдөртөө халдвар хамгааллын дэглэм сахиж, шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаад8 цаашид тодорхойгүй хугацаагаар хаагдаж байна.

Сануулахад, "Алтанбулаг" боомтоор өчигдөр орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочийн хариу эерэг гарсан тул ХӨСҮТ-рүү шилжүүлээд байгаа билээ.

Top