УОК: Сэлэнгэ, Алтанбулагийн бүх иргэдийг ШИНЖИЛГЭЭНД хамруулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. 2020.11.17, 14:00 цаг

УОК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг

-Өнөөдрийн байдлаар улсын хил дотор халдвар батлагдсан нийт тохиолдол 22 байна. Улаанбаатар болон Сэлэнгэд голомт гарсан. 

Банктай холбоотойгоор олон санал ирж байгаа. Хүүхдийн мөнгө, халамжтай холбоотой мөнгө саадгүй хүрч байгаа. Өнөөдөр гэхэд Хүүхдийн мөнгийг шилжүүлсэн. 

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

-2020  оны арваннэгдүгээр сарын 10-наас хойш Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт халдварын багц өвчлөл гарлаа гэж үзэж байна.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн анхны тохиолдлын ойрын хавьтал болох 445 хүнийг илрүүлж, 100 хувь шинжилгээнд хамруулсан. Хоёр удаагийн давтан шинжилгээнд 100 гаруй хүнийг, гурван удаагийн давтан шинжилгээнд 30 гаруй хүнийг хамруулаад байна.

Улаанбаатар хотын багц өвчний хүрээн дэх буюу жолоочоос дамжин халдвар авсан хүний тоог 10 гэж үзэж байгаа. 

Сэлэнгэ аймагт халдварын голомт болж халдварласан тохиолдол дөрөв хэвээр байгаа. 

Үүссэн нөхцөл байдлын улмаас Сэлэнгэ аймагт хоёр том баг ажиллаж байгаа. 

Батлагдсан тохиолдлыг бүртгэгдсэн тухай бүрт нь тухайн хүний явж байсан зам мөрийг хэлж байгаа. Ойрын буюу хоёрдогч хавьтлуудад бүгдэд нь давхар шинжилгээ хийж байгаа. Бүгдэд нь 3-4 удаагийн шинжилгээ хийнэ. Батлагдсан тохиолдлоос бусад хүмүүс сайн дураараа шинжилгээ хийлгэж болно. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян:

-Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлэх хүрээнд ажилтнуудыг Тусгай байранд шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нийт оршин суугчид буюу 22.5 мянган хүнийг, Алтанбулаг сумын иргэдийг бүгдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна. 

 


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11.00 цагт өгсөн мэдээллийг хүлээн авахыг хүсвэл ЭНД ДАРЖ уншихыг санал болгож байна. 

Top