Н.Лхажий: УНТЭ-тэй хамаарсан хоёр хүний PCR шинжилгээ СӨРӨГ гарсан

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17


Улаанбаатар хотод илэрсэн голомтот халдварт хамаарах жолооч Д-гийн хавьтагч Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т ажилладаг талаар өнөөдөр Zindaa.mn мэдээлсэн билээ.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий энэ тухайд "Манай байгууллага дээр сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийсэн тандалтын дагуу манай эмнэлэгт мэдээлснээр батлагдсан тохиолдлын 2-р дугаар зэргийн хавьтагчтай манай эмнэлэгт гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нэг ажилтанг хавьтал болсон байх магадлалтай гэсэн чиглэлийн дагуу бид урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авч, тусгаарласан. Бид ХӨСҮТ-өөс чиглэл ирэхэд тухайн ажилтнаас түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээ хийхэд хоёулаа СӨРӨГ гарсан. Тухайн ажилтантай хавьтал болсон хүмүүсийн шинжилгээг шуурхай авахад бүгд СӨРӨГ гарсан. 

Ажилтанд Covid19-ийн ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй ба биеийн байдлыг өдөр бүр хянаж байна. Мөн хавьтагчийг тусгаарлах журмын дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Эмнэлгүүд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой халдвар хамгааллын чанга дэглэм дор эмнэлзүйн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр, хэвийн явуулж байна" гэсэн тайлбар өглөө. 

Top