Ж.Амгалан: Халдвар авсан цагдаагийн алба хаагч тусгаарлагдсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Сэлэнгэ аймагт цагдаагийн алба хаагчаас коронавирус илэрсэн бид өнөөдөр мэдээлсэн. 

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Ковид өвчин гарснаас хойш нэн тэргүүнд эрсдэлд өртөж болзошгүй гэсэн хүмүүст цагдаагийн албан хаагчид орж байгаа тухай дүгнэлт гаргасан. Үүнтэй холбогдуулж Сэлэнгэ аймгийн нийт цагдаагийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулсан. Үүнээс нэг албан хаагчид коронавирус илэрч, гэр бүл дотроо тусгаарлагдаж байна. Одоогоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд цагдаагийн алба хаагчид хэвийн ажиллаж байна. Энэ хоёр сумыг гадна хүрээгээр хяналт тавьж хязгаарлалт тогтоохоор болж ажлын бүлэг томилогдсон байгаа" хэмээв. 

Холбоотой мэдээг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Top