Ө.Шижир: Иргэддээ санхүүгийн дэмжлэг шууд үзүүлсэн 55 улс бий

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр (2020.11.17) албан бичиг хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. 

Уг санаачилгад төрөөс өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй хэмээсэн юм.

Энэ талаар Ерөнхийлөгийн санаачилсан бодлогын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тайлбарлалаа. 

Top