Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр (2020.11.18) коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул оройноос нь гурван хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.
Баянзүрх дүүргийн 4, 9, 26 дугаар хороо үүнд хамрагдаж байгаа ба хэсэгчилсэн хөл хорио тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсан тул тухайн хороодын замын хөдөлгөөнийг хаалаа. Мөн орон сууцны хороолол бүрт эргүүл ажиллаж байна.
Хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна.