ОРХОН: Халдвар авсан 4 хүүхдийн анги, танхим, багшийг тогтоож байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Орхон аймагт коронавирусний 13 тохиолдол бүртгэгдсэнийг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 13 тохиолдлын дөрөв нь сургуулийн насны хүүхдүүд болохыг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар мэдээллээ.

Халдвар илэрсэн дөрвөн сурагчийн анги, танхим, багш, уулзсан хүүхдүүдийг тогтоох ажил явагдаж байгаа аж. Коронавирусээр халдварласан 13 иргэний ихэнх нь төмөр замын ойр ажиллаж, амьдардаг иргэд юм байна.

Орхон аймаг шаардлагатай тохиолдолд иргэдийг тусгаарлах байр бэлтгэж, “Эрдэнэт”, “Дээдэс”, “GOLD” гэх мэт томоохон зочид буудлуудын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Аймгийн хэмжээнд  коронавирусний шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгуулахаар болжээ.

Top