БЗД-ийн иргэн Х-гийн ойрын хавьтлын гурван хүний шинжилгээ эерэг гарчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн лхагва /2020.11.18/  гарагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн билээ. Тодруулбал, тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, тухайн байрны подволд амьдардаг Х-ээс халдвар илэрч, түүнийг гурван хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн ойрын хавьтлын 20 хүнийг тусгаарлаад байгаа юм.

Тэгвэл халдвар авсан нь тогтоогдсон иргэн Х-гийн ойрын хавьтлын гурван хүний шинжилгээний хариу эерэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.  

Эх сурвалжийн мэдээллээр, тухайн халдвартай иргэн нь анх хоолой өвдөж, халуурсан гэх зовиуртайгаар тус хорооны “Эрүүл өрх” өрхийн эмнэлэгт хандсан гэх ба эмч нь хоолойны эм бичиж өгөөд явуулсан байжээ. Гэтэл зовиур арилаагүй тул коронавирусний шинжилгээнд хамруулахад эерэг гарсан байдаг. Дээрх шинжилгээний хариу гарах хүртэл халдвартай иргэн “Евро фарм”, “Тавин ус” эмийн сангуудаар үйлчлүүлсэн бөгөөд “Норжин” худалдааны төвийн хүнсний тасгаар мөн орсон нь тогтоогдоод байгаа билээ.

Top