Төмөр замын 83-р байрны бүх оршин суугчаас шинжилгээ авч байна

Г.Билгүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 104,  83 дугаар байруудыг битүүмжилж, оршин суугчдын хөл хориог чангатгасан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, тус дүүргийн 10 дугаар хорооллын "Голден парк" хотхоны 104 дүгээр байр, 25-р эмийн сангийн ойролцоо байрлах төмөр замын 83-р байруудад халдвартай хүмүүсийн хавьтлын иргэд байгаа гэж үзэн шалгалт явуулж байгаа.

Дээрх байруудад төмөр замын байгууллагад ажилладаг хүмүүс ихэвчлэн байдаг бөгөөд 83 дугаар байрны бүх оршин суугчаас шинжилгээ авч эхэлжээ.

Мөн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, бүх иргэдийн шинжилгээний хариу гарч дуустал нэгээс хоёр хоног гадагш гаргахгүй, хөл хорихоор төлөвлөсөн байна. 

Top