АНХААР: Багануурын батлагдсан тохиолдлын зорчсон МАРШРУТ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Багануур дүүргийн холбогдох албаны хүмүүс сэжигтэй гэж үзэж байсан халдварын нэг тохиолдлын PCR шинжилгээний хариу гарч, Багануур дүүрэгт коронавирусний халдвар бүртгэгдсэнийг өнгөрсөн шөнө мэдэгдсэн билээ. 

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилэхэд тухайн сэжигтэй тохиолдлын хариу эерэг гарч, батлагдаж ирлээ. Ингэснээр Багануур дүүрэгт коронавирусний нэг тохиолдол батлагдаад байна. Халдвар илэрсэн учраас иргэд гэрийн дэглэм сахиж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай. 

Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн бид хавьтлыг тодорхойлох бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Халдвартай иргэний ойрын хавьтал болох 17, дам хавьтал болох 20, нийт 37 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Эхний байдлаар бүгд сөрөг гарсан. Дахин баталгаажуулах шинжилгээ хийнэ" гэсэн мэдээлэл хийсэн.

Багануур дүүрэгт батлагдсан тохиолдол буюу халдвартай иргэний зорчсон маршрут
 

 

Top