Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ /2020.11.21, 11:00 цаг/.
Монгол улсад 578 халдварын тохиолдол бүртгэгдсэний 337 нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа тухай албаныхан мэдээллээ. Энэ үеэр Нийслэлийн онцгой комиссоос гаргаж буй зарим шийдвэрийг танилцууллаа.
Нийслэл хотын хэмжээнд хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, хангамжийн түгээлтийг шөнийн цагаар явуулах тухай шийдвэрийг цуцалж, өдөр бүрийн 07.00 цагаас 17.00 цагийн хооронд түгээлт хийхээр болсон тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.
Түүнчлэн "Машины болон дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй 13 төрлийн байгууллагууд бий. QR кодны асуудлыг нэгдэх өдөр гэхэд бэлэн болгоно. Өнөөдрийн хувьд энэ кодны асуудал хараахан жигдэрч амжаагүй байгаа учраас хүнс түгээлтийн компанийн тусгай лого бүхий автомашинтай байх, хүнсний бүтээгдэхүүний падаан, жолоочийн иргэний үнэмлэх гэсэн баримт бичгүүдийг шалгаж явуулна" гэлээ.
2020.11.21-ний 11:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо