Орон нутгийн харьяалалтай ОЮУТНУУДЫГ ШИНЖИЛГЭЭНД хамруулна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Монгол Улсын Их сургуульд хөдөө орон нутгаас ирж суралцаж буй оюутнуудыг эрүүл мэндийн тандалт, судалгаанд яаралтай хамрагдахыг сургуулийн захиргаанаас мэдэгдлээ. 

Уг мэдэгдэлд "Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны http://119.mn/ цахим хуудаст хандаж дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг коронавирусний шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдана уу" гэжээ.

Түүнчлэн орон нутгийн харьяалалтай бүх оюутнууд хамрагдах шаардлагатай гэдгийг онцолсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top