Самарт явсан иргэдийг ГАЛТ ТЭРГЭЭР нийслэлд авчирч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Улс оронд үүсээд байгаа онцгой байдалтай холбогдуулан нийслэл болон аймгуудаас орж гарах хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. 

Тэгвэл хөдөө орон нутагт ажлаар очоод хөл хорионд орсон иргэдийн бүртгэлийг гаргаж, нийслэл болон харьяа орон нутаг руу явуулахаар болжээ.

Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сард хөдөө орон нутаг руу самар түүхээр явсан иргэд олноор байгаа гэх ба өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1600 иргэн, Хүдэр суманд 680 иргэн байгаа аж. Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулж, харьяа орон нутаг руу явуулахаар болсон байна.

Түүнчлэн самарт явсан иргэдээс 500 гаруй хүн нийслэл рүү явахаар болж, өнөөдөр /2020.11.24/ орой галт тэргээр Улаанбаатар төмөр замын төв буудалд бууна гэж албаныхан мэдээллээ.

Top