Ерөнхийлөгчийн ТАВ ДАХЬ хориг ба өрх бүрд НЭГ САЯ төгрөг олгох санал

2020 оны 11 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсныг мэдээлсэн.

Төсөвт тавьсан  энэ удаагийн хориг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших ТАВ ДАХЬ удаагийн хориг болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг 2017 оноос эхлэн жил бүр гаргаж ирсэн юм.

Ерөнхийлөгчийн  төсөвтэй холбоотой тавьсан хоригуудыг эргэн сануулъя.

2017.11.03 - Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавив.

2017.12.05- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавив.

2018.11.15- Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавив.

2019.12.03 – Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавив.

 

Сүүлийн хоригоо өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-нд тавилаа.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийн агуулгыг дахин тодотговол, 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна Ерөнхийлөгч үзжээ.

Түүнчлэн 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна.  

 

  • Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,

 

  • Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,

 

  • Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,

 

  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

 

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Сэмбээ(202.126.88.39) 2020 оны 11 сарын 27

Х.Баттулга чиг хутган үйцүүлэхдээ сайн хүн юм .Одоо бол ерөнхийлөгчийн хувиар бүх ард түмнийхээ төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө АН--ын хулгайч бүлэглэлийн төлөө л ажиллаж бна .

0  |  0
Сэмбээ(202.126.88.39) 2020 оны 11 сарын 27

Х.Баттулга чиг хутган үйцүүлэхдээ сайн хүн юм .Одоо бол ерөнхийлөгчийн хувиар бүх ард түмнийхээ төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө АН--ын хулгайч бүлэглэлийн төлөө л ажиллаж бна .

0  |  0
Zochin(202.126.89.48) 2020 оны 11 сарын 26

Gishvvn tus bvrt uguh 250 saya bolichih.bvteen baigyylaltiig ediin zasgaa sergetel zogsoochih.tegeed 1 saya g ard tvmendee ugchih

0  |  0
i”m nagnan(192.82.73.209) 2020 оны 11 сарын 25

stupid idea for stupid people

1  |  0
Роозон(192.82.74.216) 2020 оны 11 сарын 25

Женко хулгайч хурдан далд ороосой. Ерөөлөөр болноо

1  |  0
Зочин(66.181.186.83) 2020 оны 11 сарын 26

Гишүүн тус бүрийн 250 саяас авахуулаад зуу зуун тэрбумын хөшөө дурсгал - амбаар сав, сайд дарга нарын болон ТӨҮГ-уудын хэрээс хэтэрсэн тансаглалыг ганц удаа танахад л иргэн бүрт 1 сая байтугай өгөх нөөц бололцоо байгаа шдээ.\n\n

2  |  0
Хүр(202.179.25.144) 2020 оны 11 сарын 25

Хүрэлбаатар хүр хорхой шиг төсвөөс идэж уух гэж олон их наяадаар хэмжигдэх үр ашиггүй төсөв батлуулахаар улайрч байгаа нь эх орноосоо урвасан болохыг баталлаа. Дотоодын дайснуудыг устгах цаг болсон байна.

1  |  2
бор(64.119.23.128) 2020 оны 11 сарын 25

Муур хулганын үлгэр мэдэхгүй хүн байхаа .... өгөх хүн ганцаасаа гэж . Бидний мөнгийг бидэнд өгөхөд ямар их санаа тавина вэ ? Чи өөрөө яг одоо бүх хөрөнгөнөөсөө татгалцаад улсдаа өгчихвөл харин шоронд орохгүй үлдэж магад ..... гэхэдээ ..... хууль үйлчилдэг оронд бол шорондоо л морилно ....ард түмнийг ялгаварлан гадуурхагч хаантан суудлаа буу

1  |  1
Зочин(202.9.46.164) 2020 оны 11 сарын 26

Зөв.Тэр баахан барилгаар одоо яана аа.

3  |  1
Зочин(66.181.186.83) 2020 оны 11 сарын 25

Зөв шүү. Гишүүн тус бүрийн 250 саяас авахуулаад зуу зуун тэрбумын хөшөө дурсгал - амбаар сав, сайд дарга нарын болон ТӨҮГ-уудын хэрээс хэтэрсэн тансаглалыг ганц удаа танахад л иргэн бүрт 1 сая байтугай өгөх нөөц бололцоо байгаа шдээ.\n\n

2  |  2
ard(117.136.38.247) 2020 оны 11 сарын 25

ta ooroodoo ogchih eteen hotruu mahaa hujaad hyamd uneer ogch baihaar 1 sar gargahgui tewcheed uned oruulaad zaraad ter mongni ashigaa ogchih

0  |  2
Арай дэндээ юм(192.82.78.36) 2020 оны 11 сарын 25

Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгогдох гээд шоудаад байх юмаа. Боль л доо. Энэ цар тахлын үед орох орон оочих аяггүй орон гэргүй хүмүүс болон хоногийн хоолгүй яая гэж байгаа өрхүүдэд өгөхөд ОК. Дарга нарт 1 сая өгөхөд дансанд орсныг мэдэхгүй шүү дээ

4  |  1
ҮГҮЙ (192.82.78.36) 2020 оны 11 сарын 26

Бүх өрхөд өгнө гэдэг нь юу гэсэн үг вэ. Хоногийн хоолгүй хэцүүдэж байгаа амьжиргааны доод түвшинд амьдарч байгаа айл өрхүүдэд 1 удаа өгөхөд Ок байх...тэд энэ өвлийн 3 сар тэсчихвэл Ок бн. Гэхдээ тэд Зар мэдээнд ажилд авна гээд зөндөө зар байхад ажил хийхгүй гэртээ хэвтээд бдаг...Ажил хийхгүй залхуу хүмүүс байнга тэтгүүлнэ гдг чинь юу гсн үг вэ??

4  |  0
Чимэг (192.82.73.154) 2020 оны 11 сарын 25

Манай улс тийм баян биш.бүү улс төрж. Та өөрөөсөө өгчих нэг удаа.

3  |  1
Чимэг(192.82.73.154) 2020 оны 11 сарын 25

Өгөх гээд байгаа юм бол бэлнээр нь өгчих.юун ваучёр. Танын өөрийн компанийг дэмжихгүй бол сүйрчих гээд байгаа юм уу. Талх чихэр.мах импекс гэх мэт таных гэдгийг улс даяараа мэднэ. Тийм болохоор дэмжихгүй байна. Ард түмний санал асуулгаар шийдчихвэл яасан юм

1  |  0
17(150.129.143.210) 2020 оны 11 сарын 25

хүнс авах бичиг өгнө гээгүй бол дэмжмээр л байх юм.

1  |  0
Zochin (202.126.89.112) 2020 оны 11 сарын 25

Koronoogoor dalimduulj halamj.tetgemj nehsen hvmvvs ih bna. Ulsiin ediin zasag svirvel yana. Eruh.nhiilugch medej bgaa blgvi dee.

0  |  0
zochin(202.179.26.92) 2020 оны 11 сарын 25

echleed ter 200000 togrogiig taraaj ogoochee, uund n ard irgediig ulam zovoogood bgaa um???, ter Sangiin said Churelbaatar !!! ESaid Churelsuch nart ene mongiig buu og !!! ,ard irged tuldaj bna. !!!

1  |  0
zochin(202.179.26.92) 2020 оны 11 сарын 25

echleed ter 200000 togrogiig taraaj ogoochee, uund n ard irgediig ulam zovoogood bgaa um???, ter Sangiin said Churelbaatar !!! ESaid Churelsuch nart ene mongiig buu og !!! ,ard irged tuldaj bna. !!!

0  |  1
зочин (139.5.217.93) 2020 оны 11 сарын 26

хүмүүс гамшиг гээд ядаж байхад бас л баахан ажил удаж улс төржиж байна уу

1  |  1
Top