Өчигдөр буюу 2020.11.26-ны өдөр холбогдох лабораториудад 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнээс коронавирус илэрсний хоёр нь нийслэл хотод бүртгэгдсэн билээ.
Тодруулбал, Улаанбаатарт 2, Сэлэнгэд 9, Дархан-Уул аймагт 11, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүний дотор ХӨСҮТ-ийн нэг ажилтан халдвар авсан нь тогтоогдсоноор шинээр нэмэгдсэн тохиолдол 26, нийт дотоодод халдвар тархсан тоо 300 боллоо.
ХӨСҮТ-ийн ажилтан халдвар авснаар эмнэлгийн туслах ажилтан коронавирусний халдвар авсан тохиолдол нийт 11 болж байгаа тухай тус төвийн Тандалт судалгааний албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлсэн юм.