Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халвдарын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.12.02/ ээлжит мэдээллээ хүргэлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр нийслэл болон орон нутагт байх лабораториудад нийтдээ 12015 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрийн 259 нь ойрын хавьтлын шинжилгээ байснаас 11-ээс нь халдвар илэрлээ. Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол батлагдсанаар нийслэлд нийт батлагдсан тохиолдол 90 болж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ аймагт шинээр гурван халдвар илэрч, нийт 183, Орхон аймагт хоёр тохиолдол нэмэгдэж, нийт 24 болсон бол Говьсүмбэр, Архангай, Дархан-уул аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингэснээр улсын хэмжээнд дотоод дахь халдварын тоо 369 тохиолдол болсон байна. Батлагдсан тохиолдлын илрүүлгийг хийхэд 70 хувь нь эхний шинжилгээгээр онош батлагдаж байна. Нууц хугацаа нь 1-14 хоног байна гэж үзэж байна" гэлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.02-ний өдрийн байдлаар
(Нийт батлагдсан тохиолдлын тоо 812, Дотоод дахь халдварын тоо 429)