Говьсүмбэр, Архангай, Дархан-Уул аймагт халдвар нэмж илрээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халвдарын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.12.02/ ээлжит мэдээллээ хүргэлээ.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр нийт 12015 хүнд шинжилгээ хийжээ. Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол батлагдсанаар нийслэлд нийт батлагдсан тохиолдол 90 болж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ аймагт шинээр гурван халдвар илэрч, нийт 183, Орхон аймагт хоёр тохиолдол нэмэгдэж, нийт 24 болсон бол Говьсүмбэр, Архангай, Дархан-Уул аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 6
  • Сэлэнгэ аймагт - 3
  • Орхон - 2


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.02-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 812, Дотоод дахь халдварын тоо 429)
 

  • Улаанбаатар хот - 90
  • Сэлэнгэ аймаг - 183
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 


Top