Улаанбаатарт КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР нэгээр нэмэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Монгол Улс дахь "Ковид-19" халдварын нөхцөл байдлын хамгийн сүүлийн үеийн  мэдээллийг бид шуурхай хүргэж байгаа билээ.


Өчигдрийн 11.00 цагийн байдлаар нийслэлд 90, Сэлэнгэ аймагт 183, Орхон аймагт 24, Дархан-Уул аймагт 44, Говьсүмбэр аймагт дөрөв, Дорноговь аймагт 21, Архангай аймагт гурван тохиолдол тус тус бүртгэгдээд байсан тухай албаны эх сурвалжийн мэдээллийг хүргэсэн. 

Уг мэдээллийн дараа Орхон аймагт дахин хоёр тохиолдол батлагдаж тус аймагт халдварын батлагдсан тохиолдол 26 болсон бол өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгаас шинээр зургаан тохиолдол нэмэгдэн, бүртгэгджээ. Ингэснээр  тус аймагт батлагдсан тохиолдлын тоо нийт 189 болж өссөн байна.

Тэгвэл Улаанбаатар хотод нэг тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр нийслэлд батлагдсан халдвар 91 боллоо.

Top