Төрийн ордны ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарсан талаар өмнө мэдээлсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тухайн ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна.
Төрийн ордонд ажиллаж буй алба хаагчдаас өдөр бүр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр (2020.12.08) үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоож, албан хаагчдыг өрөө өрөөнд нь тусгаарлан, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ рүү авч явсан юм.
Яг одоо Төрийн ордны хөл хориог цуцалж, тусгаарласан ажилчдыг гаргаж байна.