Хүний эрхийн зөрчилтэй ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ хүлээн авч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу дээрх хуулийн хэрэгжилтэд Хүний эрхийн үндэсний комисс өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж ажиллаж байна.


Арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлээс гарах, орох авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод буюу СХД-ийн Эмээлт, Баруунтуруун, ХУД-ийн Өлзийт, Налайх, Багахангай дүүрэгт, иргэдээс шинжилгээ авах цэгүүд болох СХД-ийн 8-р хороо, нийслэлийн 67 дугаар сургууль, БГД-ийн 4-р хороо, нийслэлийн 38 дугаар сургууль, БЗД-ийн 16-р хороо, нийслэлийн 44 дүгээр сургууль, ЧД-ийн 4-р хороо, нийслэлийн 5 дугаар сургууль, ХУД-ийн 11-р хороо, нийслэлийн 32 дугаар сургууль зэрэг нийт 20 байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Мониторинг үргэлжилж байна. Хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комисс 24 цагийн турш хүлээн авч байна.

Утас: 7000-0222

Цахим гомдол хүлээн авах: info@nhrcm.gov.mn

Top