Энэ сарын 7-ны өдөр нийтдээ 27.4 мянган хүнд шинжилгээ хийхэд, Сэлэнгэ аймгаас нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарч, онош батлагдсан тухай өчигдөр /2020.12.08/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээнээс таван тохиолдол нэмж батлагдсан байна. Тодруулбал, нийслэлээс хоёр, Сэлэнгэ аймгаас гурван иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, батлагджээ.
Ингэснээр улсын хэмжээнд дотоодын халдвар 445 болсон бол батлагдсан нийт тохиолдол 893-т хүрсэн байна.