Гаалийн ажилтан ТӨМӨР ЗАМ ДАГУУХ ГОЛОМТООС халдвар авсан байх магадлалтай

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 633 хүнд шинжилгээ хийснээс нийслэлд зургаа, Сэлэнгэ аймагт нэг хүнээс халдвар илэрч, өнөөдрийн /2020.12.11/ байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 905 боллоо.

Үүнээс 473 хүн эдгэрч, клиникт 423 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Улаанбаатар хотоос шинээр нэмэгдсэн зургаан тохиолдлын дөрөв нь тусгаарлалтад байсан иргэдийн давтан шинжилгээнээс илэрсэн бол хоёр нь "Амгалан" гаалийн ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрсэн байна.

Гаалийн ажилтны дээрх тохиолдлыг зарим хэвлэлээр шинэ голомт хэмээн мэдээлж байгаа ч албаныхан энэ мэдээллийг үгүйсгэж байна. Учир нь тус ажилтны халдвар авсан замыг төмөр зам дагуух голомтоос үүдэлтэй гэж үзэж байгаа ба түүний маршрутыг тогтоон шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.

Top