Ковид-19 | Манай улсад эмч, ажилчдын 1.9 хувь нь халдварт өртсөн

2020 оны 12 сарын 13

ХӨСҮТ-ийн эмнэлгийн ажилчид өвчилсөн тухай мэдээллүүд сошиалаар явж байгаад ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн өгсөн тайлбар мэдээллийг \энд\ мэдээлсэн. Тэрбээр үргэлжлүүлэн коронавируст халдварын үед дэлхий дахинд болон манай улсад эмч, эмнэлгийн ажилчдын өвчлөлд өртөх эрсдэлийн талаар дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр "Ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар дэлхий дахинд бүртгэгдэж байна. ДЭМБ-ын мэдээлснээр коронавируст халдвартай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, ажилчдын 14 хувь нь уг халдварт өртсөн байна. Зарим улс оронд хувьд хүрч байгаа юм байна. Манай улсад 1.9 хувь нь халдварт өртсөн.

Мөн АНУ, Ази, Европын орнуудад хийсэн 46 судалгаанаас үзэхэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн ажилчдын 12, 13 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа халдварт өртөж байна. Үүнээс 48 хувь нь сувилагч, 25 хувь нь эмч байна гэсэн судалгаа байна.

Манай улсад халдварт өртсөн хүмүүсийн 16 хувь нь эх эмч, 39.6 хувь нь сувилагч, лаборант, 44 хувь нь туслах ажилчид, ариутгагч, үйлчлэгч хүмүүс халдварт өртсөн байна.

Ер нь эрүүл мэндийн ажилчид олон улсын болон ДЭМБ-ын судалгаагаар эмнэлгийн орчноосоо, мөн олон нийт, гэр бүлээсээ халдварт өртөх эрсдэлтэй юм байна. Эмнэлгийн орчинд халдварт өртөх гол шалтгаан нь коронавируст халдварын хариу арга хэмжээний явцад өвчитнүүдээс шинижлгээнд сорьц авах нь нэлээд эрсдэл өндөртэй. Энэ үйл ажиллагаанд явдаг лаборант, бага эмч нар өртдөг юм байна. Халдвартай материалтай харьцаг учраас ариутгал хийх явцдаа ариутгагч нар халдварт өртөх эрсдэл байна. Мөн хүнд өвчтөн болон батлагдсан тохиолдлуудтай харьцаж байгаа эмч нар халдварт өртөх эрсдэл өндөртэй.

Дэлхий дахинаа хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн хэрэглээтэй холбоотой буюу хамгаалах хувцас хэрэглэлээ тайлахдаа алдаа гаргах явдал их байгаа юм байна.

ДЭМБ-аас тодорхой зөвлөмжүүдийг өгч, хариу арга хэмжээн анхаарахыг олон улсад зөвлөж байна. Манай улсад, ялангуяа ХӨСҮТ ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу хүнийг маш олон удаа сургах шаардлагатай, сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. 10, 20 удаа сургалтад хамрагдсан хүн хувцсаа тайлахдаа алдаа гаргах тохиолдол байдаг юм байна.

Хамгаалах хувцас хэрэглэлийн чанар, хангамжид анхаарч байна. Хамгаалах хувцас хэрэглэл хангалттай байна. Мөн эмч, ажилчдынхаа тоог нэмэх, ачааллыг зохицуулах тал дээр онцгой анхаарч байна. Мөн эмч, ажилчдын дунд илрүүлэг хийх, ойр ойрхон шинжилгээ хийх, ханиад томуу, амьсгалын замын бусад халдваруудын тандалт хийх дээр онцгой анхаарч, гарч болох эрсдэлүүдийг тооцож төлөвлөсөн төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг байгуулаад ХӨСҮТ дээр ажиллаж байна." гэв.

Top