Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нэмэгдсэн коронавирусний халдварын тохиолдлуудын нэг нь Худалдаа хөгжлийн банкны ажилтан байсан учраас банкны төв салбарыг битүүмжлээд байна.
Дээрх ажилтан нь Худалдаа хөгжлийн банкны төв салбарт үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд цахилгаан шатны ариутгал хариуцдаг байжээ.
Улмаар тус банкны 150 гаруй ажилтнаас коронавирусний шинжилгээ авахад өнөөдөр /2020.12.23/ бүгд сөрөг буюу халдваргүй гарсан байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, дээрх банкны ажилтан нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтээд гарсан нөхрөөсөө халдвар авсан болох нь тогтоогдоод байгаа ба түүнийг "Toyoko Inn" зочид буудалд тусгаарлаад байгаа ажээ.