Гуравдугаар эмнэлгийн эмч нар БЗД-ийн 79, 136-р сургууль дээр PCR шинжилгээ авч байна

2020 оны 12 сарын 24

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн хоёр баг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 79, 136-р сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top