Д.Нарангэрэл: Нүүрс тээврийн жолооч нараас ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 26

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.12.26/ мэдээллээ хийж байна. 

Энэ үеэр ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн шөнө долоон тохиолдол нэмэгдсэн нь өчигдрийнхөөс нэг тохиолдлоор буурсан байна. 24 цагийн хугацаанд ЗӨСҮТ-өөс найман байршилд эцсийн халдваргүйтгэл хийсэн байна. Мөн ЗӨСҮТ-ийн лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж байгаа ба уртын тээвэрт явж буй жолооч нараас шинжилгээ авахад халдвар илрээгүй байна.

Япон улсад 3841 халдвар нэмэгдсэн нь энэ улсын тухайд хамгийн олон халдвар нэмэгдсэн тохиолдол боллоо. Англи улсаас гаралтай мутацид орсон халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрчимт эмчилгээний тасагт ор нь хүрэлцэхгүй болсон байна. Азийн орнуудын үлгэр жишээ байсан Сингапур улсад мөн халдварын нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Англиас эхэлсэн гэгдэж буй мутацид орсон халдварын хоёр тохиолдол илэрсэн. Халдвар авсан иргэн эдгэрээд гарснаас хойш дахин илэрсэн байна. Эдгээрээс үүдээд эрдэмтэд мутацид орсон шинэ төрлийн халдвар зөөвөрлөгдөх эрсдэл маш өндөр байгаа тухай анхааруулсан байна" гэлээ. 

Top