А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагт 50 халдвар шинээр нэмэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын  нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.02.08/ ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд нийт 12 252 хүнээс халдварын шинжилгээ авлаа.  Үүнээс 50 хүний онош пи си ар шинжилгээгээр батлагдлаа. Улаанбаатарт 50 тохиолдол нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт нэмэгдсэн эдгээр халдварууд нь “Монгол шир”,  СХД-ын худалдааны төв, “Микс” пицца, банк бус санхүүгийн байгуулллага зэрэг голомтоос үүдэлтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 1237 тохиолдол болоод байна. Бусад аймгуудад бүртгэгдээгүй. Цэргийн төв эмнэлгээс 33 хүн эдгэрч гарлаа. Батлагдсан нийт тохиолдол 2073 болоод байгаагаас 40 хувь нь эдгэрч 1563 хүн эмчлүүлж байна” гэв.

Түүнчлэн, халдвар тарсан хязгаар цар хүрээ нь улам өргөжиж байна. Тиймээс иргэд гудамж талбайгаар болгоомжтой явах хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийн, найз нөхдийн халдварууд тасралтгүй үргэлжилж байна. Ер нь нэг халдварын үргэлжлэх хугацаа нэг сар орчим болж байж халдвар тасрах боломжтой гэдгийг хэллээ.

Top