Коронавирус мутацид орж гурван төрөл болоод байгаа ба хамгийн сүүлд Дани улсаас шинэ мутацид орсон халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хурлын үеэр хэллээ.
Мөн тэрбээр “Вакцин хийлгэснээр өвчлөлийн тархалтыг бууруулна, Хүндрэлийг бууруулна, Хүн амын дунд сүргийн дархлаа үүсгэснээр өвчлөлийг бууруулах үр дүнтэй байдаг. Дэлхий нийтэд эмч, эмнэлгийн ажилтан болон цэрэг цагдаагийн хүмүүст вакцинжуулж байна. Ихэвчлэн хоёр тунгаар вакцин хийж байж үр дүнтэй гэж үзсэн. Эхний тунг хийхэд дархлаа тогтож байгаа ч халдвар авах эрсдэл нь байгаа. Хэдийгээр вакцин хийлгэсэн ч амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай. Ингэж байж үр дүнтэй” гэлээ.