Өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ.
Энэ хугацаанд зайлшгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай 14 салбарын ажилчдыг хувийн болон нийтийн тээврээр ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх, бичиг баримтад үндэслэн зорчих боломжтой хэмээн Улсын онцгой комиссоос өчигдөр танилцуулсан.
Гэвч УОК-ийн дээрх шийдвэрийг Тээврийн цагдаагийн алба хэрэгжүүлэх чиглэл ирээгүй гэснээс зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд ажилдаа явж чадахгүй ихээхэн хүндрэл үүсээд байна.
Үүгээр зогсохгүй өнөөдрийн 11.00 цагийн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл энэ шалтгаанаар хойшлоод байна. Учир нь шууд дамжуулах дамжуулах ажилтныг зорчуулахгүй, зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагууд хөл хорионы үед ажиллах ажилчдынхаа нэрсийг Тээврийн цагдаагийн албанд хүргүүлэх шинэ шаардлага тавьснаар саатжээ.
УОК-оос гаргасан шийдвэрийг зам дээр хяналт тавьж байгаа цагдаа нартаа ойлгомжтой хүргээгүй, харилцан уялдаата зохион байгуулаагүйгээс шаардлагатай зарим байгууллагуудын ажил доголдож, хүндрэл үүсээд байна.