Олон нийт дундаас 11 хүнд ХАЛДВАР илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 14

Өрх бүрийн нэг хүнээс ПСР шинжилгээ авч буй ажлын явц болон хүнсний салбарын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах мэдээллийг шинээр өглөө. 

Олон нийтийн дундаас эхний 109 мянга орчим өрхөөс шинжилгээ авч, 11 хүнээс халдвар илэрлээ. Үүний 6 хүн нь эхний гурван өдөрт илэрч, гэр бүлийн ойрын хавьтал бүхий 5 хүнээс мөн илэрсэн.

Төрийн 808 байгууллагын 62 мянга 646 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг буюу халдваргүй гарсан. Ингээд тооцвол 411 мянган өрхөөс 171 мянган өрхөд шинжилгээ аваад байна. Үлдсэн 9 хоногт 240 мянган өрхөөс шинжилгээ авч дуусахаар төлөвлөсөн.

Үлдсэн ес хоногт аль дүүргүүдэд шинжилгээ авах хуваарийг орууллаа. Мөн өнөөдөр, маргааш СХД-ийн хороодод шинжилгээ авах хуваарийг оруулсан болно. (Шинжилгээ авах хуваарь)

Хоёрдугаар сарын 16-наас эхлэн хүнсний бөөний төвүүд болон хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн салбар ажиллана

Хүнсний дэлгүүрүүд татан авалтаа хийж чадахгүй, гэртээ хөл хорионд байгаа таны хүнсний бүтээгдэхүүн хомстож эхэлж байгаа тул Засгийн газрын тогтоолд заасны дагуу Улаанбаатар хотын дарга захирамж гаргаж шат дараатай нээхээр болсон. Ингэхдээ энэ салбарт ажиллах хүмүүс ПСР-н шинжилгээнд өнөөдөр хамрагдаж эхэлнэ. Доор шинжилгээ өгөх цэгүүдийг байршууллаа.

Дүүрэг бүрд байгаа шинжилгээний цэгүүд таны гэрээс хол бол хүнсний салбарт ажилладаг гэдэг ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн унаагаар шинжилгээний цэгт очиж өгч болно.

Иргэн та гэрээс хол хүнсний бөөний төвүүдэд очиж үйлчлүүлэхгүй. Таны гэрийн ойролцоо байгаа дэлгүүрүүд л хүнсний бөөний төвүүдээс татан авалтаа хийнэ. Таны гэрийн ойролцоо хүнсний бөөний төв байгаа тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ бариад үйлчлүүлж болно. Учир нь хөл хорио хоёрдугаар сарын 23-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.72) 2021 оны 02 сарын 14

Zaisan Good price 2 c 3 dahin unetei yah be

0  |  0
Top