Ж.Байгалмаа: Банкнаас гарсан ШИНЭ ГОЛОМТЫН эх үүсвэрийг судалж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2021.03.06/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ өгч байна. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд найман тохиолдол нэмэгдлээ. Гурван тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бол, тав нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Тандалтын шинжилгээгээр Улаанбаатар хотоос бүртгэгдсэн таван тохиолдлын дөрөв нь халдварын ойрын хавьтал болох нь тогтоогдсон. Харин үлдсэн нэг тохиолдлын тухайд халдварын эх үүсвэр судлагдаж байгаа ба шинээр голомт үүссэн гэж үзэж байгаа. 

Өнөөдрийн тохиолдол найм болж буурсан тухай тайлбар өгөхөд, халдварын шинжилгээг вируслогийн хоёр гол лаборатори болон салбар лабораториудад хийж байгаа. Өчигдөр хийгдсэн шинжилгээнүүдээс салбар лабораториудад хийгдсэн шинжилгээний тоо маш өндөр хувь эзэлж байна.

Ерөнхийдөө салбар лабораториудад хөдөө орон нутаг руу явах болон бусад хүмүүс шинжилгээ өгч байгаа болохоор тохиолдлын тоо бага гарахад нөлөөлсөн. Гол лабораториуд буюу вируслогийн лабораториуд дээр хийгдсэн шинжилгээний эзлэх хувь бага байгаа учраас өнөөдрийн тоонд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг хэлье.

Өчигдөрийн тухайд нэг шинэ голомт илэрсэн нь банк байна. Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд халдварын эх үүсвэр судлагдаж байна. Тиймээс тухайн орчинд ажиллаж, амьдардаг иргэд халдвар хамгааллаа сайжруулах шаардлагатай" гэлээ.

 

Top