ТАНИЛЦ: Коронавирусийн халдвар илрэх өндөр магадлалтай хороод

2021 оны 03 сарын 09

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багийнхан илэрсэн халдварын тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, тусгай аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа. Өмнөх сард хийсэн дүн шинжилгээтэй шинээр батлагдаж буй тохиолдлууд 90 гаруй хувиар таарч байна. Орон зайн дүн шинжилгээгээр цаашид коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг танилцуулъя.

Үүнд:

 

  • Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 13, 16, 18, 19 дугаар хороо,
  • Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11 дүгээр хороо,
  • Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 12, 16, 22, 25, 26 дугаар хороо,
  • Хан-Уул дүүргийн 2, 4, 7, 10, 12, 15, 18, 19, 21 дүгээр хороо,
  • Баянгол дүүргийн 3, 5, 6, 7, 11, 19, 24, 25 дугаар хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 15, 16, 26, 33, 35, 37, 40, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр байна.

 Иргэн та өөрийгөө болон бусдыг аливаа эрсдэлээс хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.73.235) 2021 оны 03 сарын 10

Вакцин вакцин бас дахин вакцин. Үхэрнүүдэд өөр юу ч хэрэггүй. Юун тэр дэглэм зай май барих. Тэр шинжилгээ авч байгаа газруудаа л хараач. Ар араасаа бараг зоочихсон зогсож байхын.

0  |  0
Зочин (59.153.85.68) 2021 оны 03 сарын 09

Орон зайн дүн шинжилгээний баг ч гэх шиг юун сүржин нэртэй баг вэ дээ? Тэгээд тэр дүн шинжилгээгээ ээрч муураад ойлгогдохгүй юм тайлбарлах юм. Зүгээр л тархалт судалгааны бүдүүвч л байна дээшлээ.Тарххвар судлахыг нь жинхэнэ ХӨСҮТ-н том баг судлаж байхад ...Ийм сүржин нэртэй том баг хэрэгтэй юм уу? Иймэрхүү бүдүүвчийг заавал баг гэхгүй ганц 2 мэргэжилтэн л гаргачихэна биз дээ? Нэрний хувьд ч арай л бишээ! Зүгээр л тархалт судалгааны баг гэхэд болохгүй юу?

0  |  0
Top