ДЭМБ-ын төлөөлөгч Сумия Сваминатан хэвлэлийн бага хурал дээр Дельта вирус хэмээн нэрлэгдэж байгаа шинэ омгийн коронавирус халдах чадвараар анхны SARS-CoV-2 коронавирусээс хоёр дахин илүү байна гэж мэдэгдлээ.
Сумия Сваминатан мөн “Халдвартай хүнээс эрүүл хүнд халдах чадвар нь дельта хоёр дахин өндөр байгаа. Анх дельта вирус Энэтхэгт илэрсэн ч одоо дэлхийн 85 оронд гараад байна. Энэ төрлийн халдвар авсан хүн 1-2 хүн төдийгүй 6-8 хүнд ч халдвар тарааж байна. Одоо бүтэн гэрбүлээрээ өвдөх тохиолдол цар тахал анх гарч байсан үеэс илүү олон гардаг болсон. Вакцин тариулах нь өвчнийг хүндрэхээс хамгаалж чадна. Хэдий дархлаажуулалтад хамрагдсан ч амны хаалт, бээлий зүүж, зайгаа барих нь маш чухал” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )