АНУ-д “Pfizer”, “Moderna” вакцин зүрхэнд сөрөг нөлөөтэй болохыг анхааруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг “Pfizer”, “Moderna” вакцины сөрөг нөлөөний жагсаалтад миокардит эсвэл перикардит өвчний хэлбэрээр ховор төрлийн сөрөг нөлөө илэрч болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг нэмж оруулжээ.

Миокардит нь зүрхний булчингийн цочмог үрэвсэл бол перикардит нь зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл юм.

Тухайлбал, вакциныг дагалдах баримт бичигт вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа миокардит болон перикардит үүсэх бага зэргийн эрсдэлтэй болох тухай анхааруулга оржээ.

АНУ-д хэрэглэсэн 300 сая тун “Pfizer”, “Moderna” вакцинд 1200 орчим дээрх сөрөг нөлөө үүссэн тохиолдол бүртгэгджээ. Ийм оноштой гуч хүртэлх насны 300 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн ба бараг бүгд үзлэгт ороод удалгүй эмнэлгээс гарсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.77.84) 2021 оны 06 сарын 30

Ekh survaljaa bicheech yamar medeellees avsanaa ekh survaljalgui medee bichekhee boli BOLOR SETGUULCHEE ANKHAAR

3  |  0
Top