Их Британид Лямбда хувилбарын коронавирус бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

“Лямбда хувилбарын коронавирусний халдвар бүртгэгдлээ” гэж Английн Эрүүлийг хамгаалах агенталгаас мэдээлээ. Энэ вирус нь 2020 оны сүүлээр Перу, Чили, Эквадор, Аргентинд анх гарч байсан юм.

Лямбда вирусийг COVID-19 бусад вирусээс илүү халдвартай, вакцинд тэсвэртэй эсэх талаар одоохондоо тодорхой бус байна. Гэхдээ халдвар авсан хүн халуурах, амт, үнэр мэдрэхгүй болохоос гадна тасралтгүй ханилгадаг өвөрмөц шинжтэй юм.

ДЭМБ-иас SARS-CoV-2 вирусний дөрвөн мутацийг “Түгшүүр агуулсан” жагсаалтад оруулаад байгаа нь альфа (британ), бета (Өмнөд Африк), гамма (бразил), дельта (энэтхэг) юм. Үүнээс дельта нь мутацид орон, өөрчлөгдсөн хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top