Коронавирусний “Дельта” (B.1.617.2) омог долоодугаар сараас эхлэн АНУ-д зонхилж байна гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Тус улсад өдгөө бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 52 хувийг “Дельта”, 29 хувийг “Альфа” буюу Их Британид анх бүртгэгдсэн хувилбар, есөн хувийг “Гамма” буюу Бразилд анх илэрсэн хувилбар тус тус эзэлж байна.
Дельта хувилбар коронавирусний бусад омгоос илүү халдвартайгаар онцлог бөгөөд дэлхийн олон улс оронд халдварын тархалт нэмэгдэх гол шалтгаан болж байна.
Сүүлийн хоёр долоо хоногт АНУ-д халдварын шинэ тохиолдол 14 хувиар өсөж, хоногт 13 мянга орчим шинэ тохиолдол батлагдаж байна. Гэхдээ тус улсад нас баралт 19 хувиар буурч, хоногт 250 орчим хүн эндэж байна.
Сэтгэгдэл ( 0 )