Токио хотод таксины жолооч явган зорчигчдыг мөргөсний улмаас нэг хүн нас барсан бол хүнд бэртэл авсан таксины жолооч эмнэлэгт нас барснаар амиа алдсан хүний тоо хоёр болж өслөө гэж Киодо агентлаг мэдээлжээ. Хэргийн улмаас дөрвөн хүн бэртээд байна. Таксинд зорчиж явсан 30 настай эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа бод таван настай хүүхэд мөн бэртэл авчээ.
Бямба гарагт болсон хэргийн дагуу хэрэг үүсгэж, шалгаж байна. Хэрэг таксины жолооч эрүүл мэндийн асуудлаас болсон байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь автомашины дээрх гэрлэн тэмдэг такси гэсэн бичиг бус онцгой тохиолдолд ашигладаг “SOS” гэж асаасан байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр, хэрэг гарахаас өмнө тус такси ногоон гэрэл хүлээн зогсож байснаа гэнэт огцом хөдөлжээ. Ингэхдээ дуут дохиогоо ажиллуулсан байна.
Таксины 64 настай жолоочийн үхлийн шалтгаан болон ослын нөхцөл байдлыг тогтоож байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Японд бол гэмт хэрэг Монголд бол энгийн үзэгдэл