АНУ-д монгол иргэн осол гаргаж, хүний аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

АНУ-ын Иллиной мужийн Маунт Проспект хотод монгол иргэн автомашин жолоодож байгаад осол гарган нэг хүний амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн ням гарагт (2019.10.27) гарчээ. Иллиной мужийн ABC7 телевизийн суваг (abc7chicago.com) түүнийг согтуугаар машин жолоодсон байж болзошгүй гэж мэдээлжээ.

Тэрбээр Маунт Проспектын авто замыг засаж байсан хоёр ажилчныг мөргөж, нэг нь амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүнийг Роберто Орозко гэдэг байсан бөгөөд энэ жил 67 настай, авто замын компанитай гэрээ байгуулаад хоёр сарын хугацаа өнгөрөөд байжээ. Дайруулсан нэг иргэний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Осол гаргасан Монгол иргэнийг М.Мөнхбат гэдэг бөгөөд 30 настай. Түүнийг шүүх хурлын тов арваннэгдүгээр сарын 21-нд гарчээ. Одоогоор өмгөөлөгч авсан эсэх талаар мэдээлэл алга. М.Мөнхбат нь Роллинг Мийдоус хотод амьдардаг бөгөөд харьяаллын дагуу тус хотын шүүх түүний хэргийг хэлэлцэх юм. Иллиной мужийн хуулиар зам засвар болон тусгаарласан хэсэгт ажил гүйцэтгэж байгаа бүсэд нэвтэрсэн, хүн дайрсан бол хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээгээ нэмээд удаагүй байгаа аж.

Эх сурвалж: Associated Press, ABC

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Мэндбаяр(66.181.186.22) 2025 оны 03 сарын 13

Бүх зүйлд болгоомжтой ханд манайхан

1  |  0
Зочин(122.201.21.150) 2025 оны 03 сарын 13

Болиочээ! Наад зураг нэрийг нь устгаач, аав ээж ар гэрийнхэнд нь хүнд байгаа шдээ, Монголд өчнөөн хүчин хийсэн хүмүүсээ л ингэж зарла

2  |  0
zochun(66.181.161.102) 2025 оны 03 сарын 13

medeelelee sain sudalj tawiach.zurgiin ustgaach

2  |  0
Зочин (103.212.117.238) 2025 оны 03 сарын 13

Эрүүл байсан гэсэн. Утсаа унагаад авах хооронд тийм юм болсон гэсээн.

5  |  1
Бүгд сонс!!!(66.181.161.111) 2025 оны 03 сарын 13

Болорсүх сэтгүүлчээ хүний нэр хүндэд халдаж байгаагаа мэдэж байна уу согтуу байгаагүй!!! Энэ мэдээллээ устга!!! Зургийг нь хүртэл тавиад хүний муу үзсэн хөгийн зангаа болиоч!!!

3  |  1
р(202.126.88.71) 2025 оны 03 сарын 13

Монгол Архи Приус=Аваар

1  |  1
Зочин(202.179.26.151) 2025 оны 03 сарын 13

Тэнд согтуугаар машин жолоодмооргүй юум?!!! ...

1  |  0
Hh(103.26.194.243) 2025 оны 03 сарын 13

Za muu irgen gedeg nertei malmini Chi uuruu arhi gudardaggui yu ai

2  |  0
Yana daa(112.96.109.127) 2025 оны 03 сарын 13

Arhi arhi arhi... yana daa ah duus min

1  |  0
Yana daa(112.96.109.127) 2025 оны 03 сарын 13

Arhi arhi arhi... yana daa ah duus min

4  |  0
Зз(192.82.69.234) 2025 оны 03 сарын 13

Энэ архиаа болиочээ монголчуудаа

2  |  1
Зз(192.82.69.234) 2025 оны 03 сарын 13

Энэ архиаа болиочээ монголчуудаа

2  |  1
Зз(192.82.69.234) 2025 оны 03 сарын 13

Энэ архиаа болиочээ монголчуудаа

2  |  1
Irgen(58.182.212.233) 2025 оны 03 сарын 13

Haa yavsan gazar bolgondoo har us gudarch yavah ymaa. Malaas dor bolson hognuud ymaa

4  |  1
Zochin(73.50.120.83) 2025 оны 03 сарын 13

Manaihan hun muutai muuhai humuus. Hun aldaa gargaad zovj bhad zurag hurugtei ni ungeh hereg yu bnaa. Ene medeeg tavij bgaa hund iim yvdal tohioldohgui gesen batalgaa bh uu

8  |  3
haha(43.228.129.86) 2025 оны 03 сарын 13

DUI буюу Driving under the influence, согтуугаар машин жолоодох\n

4  |  1
Sodoo(107.77.207.158) 2025 оны 03 сарын 13

Америк мэдээнээс шууд орчуулж тавьсан бна, энэ бол сэрэмжлүүлэг болсон мэдээ

8  |  0
мөөгий(202.21.108.86) 2025 оны 03 сарын 13

оруулж байгаа мэдээгээ сайн судалж үнэн мөнөөр нь нийтлэж баймаар юмаа.Энэ хүн чинь согтуу биш ажлаа хийж байгаад санамсар болгоомжгүй байдлаасаа болж мөргөж аваар хийсэн байна лээ шдээ тэгээд зураг энэ тэрийг нь тавиал ямар хэрэг байна\n

8  |  1
Close menu