Бельгийн Стрепи-Бракеньи хотод багт наадмын цуваа руу автомашин дайран орсны улмаас амиа алдсан хүний тоо зургаад хүрчээ. Хэрэг явдлын улмаас арван хүний биеийн байдал хүнд байгаа ба 27 хүн хөнгөн бэртэл авчээ.
Автомашинд сууж явсан 1988, 1990 онд төрсөн хоёр этгээдийг цагдаа нар саатуулаад байна. Автомашин багт наадамд оролцохоор бэлдэж байсан 150-200 хүмүүсийн цувааны араас өндөр хурдтай дайран оржээ.
Хууль хүчнийхэн хэргийн нөхцөл байдлыг шалгаж байгаа бөгөөд алан хядах ажиллагаа биш гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )