Хачигт халдвар нийслэлийн зургаан дүүрэгт бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Хачигт халдварын идэвхтэй үе эхэлж байгаатай холбоотойгоор орон нутаг төлийгүй нийслэлд хачигны тандалт судалгааг Зоонозынн өвчин судлалын үндэсний төвөөс төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Тандалтаас харахад Улаанбаатар хотыг тойрсон Богд уул, Найрамдал зуслан, Гүнтийн зусланд ойн хачиг илрээгүй хэдий ч нийслэлийн зургаан дүүрэгт бэлчээрийн бор хачигийн өвчлөл бүртгэгдсэн аж. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хачигт халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна. 

Хачигт халдвар нь хачигт хазуулахад дамжих бөгөөд ховор тохиололд хоол хүнсээр халддаг байна. Өвчний шинж тэмдэг илрэхдээ халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх, ирвэгнээ бадайрах мэдрэмж төрдөг аж. Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгуулагт хандах ёстой юм. 

Түүнчлэн хачигт халдварын бүс нутагт явахдаа 2-3  цаг тутамд биеэ болоод хувцсаа шалгах, хачигтай ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гэртээ оруулахгүй байх, хачигаас хамгаалах дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top